Монгол-Хятад хоёр улсын орчин цагийн найрамдалт хамтын ажиллагааны бэлгэдэл болж Итгэл даасан 20 жилийн түүхийг хамт бүтээлцэж буй “Цайртминерал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж байгаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Тус компани нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Төмөртийн-Овоо”-ны цайрын ордыг түшиглэн уулын үйлдвэр байгуулах төслийг 2005 онд амжилттай эхлүүлэн ашиглалтад оруулж, улмаар Монгол Улсын анхны цайрын баяжмалыг үйлдвэрлэн экспортод гаргасан түүхэн гавьяатай хамт олон юм.
Бид ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан, аюулгүй, тогтвортой үйлдвэрлэл эрхлэн, орчин үеийн уул уурхайг төлөвшүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажилладаг бөгөөд компанийн үнэт зүйл болох чадварлаг, туршлагатай, гар нийлсэн хамт олны ажлын бүтээмж өнөөдрийн амжилтын үндэс болж буйг дурдахад таатай байна.
Монгол Улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй энэ үед “Цайртминерал” ХХК хэрхэн амжилттай ажиллаж болдгийг бодитоор харуулж, жишиг уурхай болон зогсолтгүй урагшилсаар байна.
Монгол улсын “Топ-100” аж ахуй нэгжийн нэг, Шилдэг татвар төлөгч “Цайртминерал” XXK-ийн бүтээлч хамт олныг төлөөлөн та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.